Хэн ч бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч байх боломжгүй.

Хөрөг нь хүний дүрийг хамгийн бүрэн дүүрнээр нүдэнд харагдахуйцаар гаргаж, тухайн баатрынхаа гаднах төрхийг тайлбарлаж дотоод ертөнцийг дүрслэж үзүүлснээр сая биелэлээ олдог билээ. Магтах урлаг, хөндөх арга гэх “Бусдыг бүдгэрүүлэгч хүч” хөрөг нийтлэлийг уншаад надад ийм сэтгэл төрлөө. Баримтан дээр тулгуурлан бичих бус  хэл найруулга, логик дараалал, бичлэгийн арга барил зэрэг олон зүйлийг нэмэн бичиж шүүмжээ улам баялаг болох боломжтой байна. Мөн хөрөгт хэтрүүлэл давамгайлсан үнэмшилгүй олон үзэгдэл байсныг баримтаар халхавч хийн зөвтгөн бичсэн байлаа. Монголчууд магтаалд дуртай нь үнэн. Энийг ч Ш.Цэрэнпил сайн ашигладаг гэх юм. Ямар ч хүнийг хаана хэзээ магтах нь чухал. Мэдлэг боловсролтой хүн яадгийг би сайн мэдэхгүй магтаал хэтэрвэл хардалт болох магадлалтай. Үнэн хичнээн чихэрлэг ч юм уу, гашуун байсан ч чих тавин сонсох хэрэгтэй. Би хэнийг ч муулах гэсэнгүй бас их мэдэгч шиг магтах хүсэл алга. Амьдрал эрээн бараан зүйлээр баян. Сэтгүүлч хүнийг үнэнийг өгүүлэгч байвал баярлахсан. Баабар мэдлэгтэй боловсролтой нь үнэн. Хүнийг хэт магтах осолтой сануулахад илүүдэхгүй биз. Жорыг нь тааруулах хэрэгтэй.

 

Төгсөөгүй.

Б.Ганчимэг гэдэг энэ сэтгүүлч ярилцлагаараа хэдийн олон нийтэд танил болсон билиг танхай эмэгтэй. Яагаад билиг танхай гэж байгаа вэ гэхээр түүний байгаа байдал, асуултаа тавьж байгаа арга барил зэргээс ийн нэрлэлээ. Ямарч мундаг, боловсролтой хүн Б.Ганчимэг сэтгүүлчтэй ярилцлага хийх болбол ихэд сандардаг юм шиг. Учир нь түүний тавьж байгаа асуултаа тухайн хүнээ тал бүрээс нь судалсны үндсэн дээр гарах гарцгүй болтол нь тавьдаг. Гэхдээ хэдий асуултандаа заавал хариулт авах гэж ноцтой асуултуудыг тавьж ярилцагчаа эвгүй байдалд оруулдаг ч уншигчдад сонирхолтой, олон мэдээллийг авч чаддаг. Түүний МҮОНТ-ийн найруулагч Го.Бадарч гуайтай хийсэн “Төгсөөгүй” гарчигтай ярилцлагыг нь уншлаа. Үнэхээр “Ярилцлагын Б.Ганчимэг” гэж тодотгож нэрлэмээр имй сэтгүүлч байна гэдгийг мэдэв.

“Төгсөөгүй” гэсэн гарчигтай энэхүү ярилцлага нь Го.Бадарч гэж яг ямар зан араншинтай, юу бодож санаж явдаг, юунд эмзэглэж явдаг гээл түүний хэн болохыг олон нийтэд таниулах гэсэн хөрөг ярилцлага байлаа. Ярилцлагыг эхлээд уншиж байх явцад хэдий ярилцагчийн хэлсэн, гаргасан үйлдлүүд, зан араншинг яг тэр хэвээр нь бичсэн байсанд жаахан ёс жудаггүй мэт санагдсан ч ярилцлагыг уншаад дууссаны дараа “Б.Ганчимэг гэдэг энэ сэтгүүлч үүгээрээ бусдаас ялгардаг юм байна” гэдгийг ойлголоо. Магадгүй Го.Бадарч гуайн хэлсэн хараалын үгийг хасаад энгийн ярилцлагын хэлбэрээр бичсэн байвал энэ нь төдийлөн хүний анхаарлыг татахгүй, мөн Б.Ганчимэг гэдэг сэтгүүлчийн ярилцлагын өнгө аясыг илтгэхгүй байх байсан биз.

Түүний ярилцлагыг уншиж байх үед гал мэт дүрэлзэн асдаг ч ярилцлагын төгсгөлөө даруухан хэрнээ эрхэмсэг төгсгөдөг нь маш их таалагдсан. Эцэст нь “Төгсөөгүй...” ярилцлагыг шүүх гэсэн боловч түүний ярилцаж байгаа, түүнийг бичгийн хэлэнд буулгаж байгаа зэрэг нь Б.Ганчимэгийг бүрэн илэрхийлж буй болохоор магтан бичлээ.

 

(Нийт: 2)